Гарцгүй газраар гарч яваад машинд дайруулжээ

Гарцгүй газраар гарч яваад машинд дайруулжээ

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Хүннү молл"-ын урд замд хүн дайруулж нас барсан гэх мэдээ цагдаагийн байгууллагад иржээ. 

Хэргийг тодруулбал, өнөөдөр өглөөний 06 цаг 30 минутын үед уг осол болжээ. 55 настай эрэгтэй Тойота Приус маркийн автомашиныг жолоодож яваад, явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ. Хэргийг Тээврийн цагдаагийн албанд шалгаж байна.

Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр явган зорчигч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байхдаа дайруулжээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ganbold 11 минут өмнө
xaramsaltai bna gartsaar garaxguidee gexdee jolooch xurdaa toxiruulaad zoxitsood yvchix bolomjgui baisiin baixdaa