Ардчилсан нам: Дөрвөн хүний нэг нь татварын өрөнд орсон

Ардчилсан нам: Дөрвөн хүний нэг нь татварын өрөнд орсон

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хоёр асуудал хэлэлцжээ. 

  1. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулжээ.
  2. Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонслоо. Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 ихнаядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 ихнаядын өртэй байгаа талаар мэдээлэл өгөв.

Танилцуулгын үеэр гишүүд татварын орлого графикийн дагуу явж байгаа эсэх талаар, ТӨК-уудын татвар төлөлт ямар хувь хэмжээг эзэлдэг тухай асуусан байна. Мөн татварын системийг шинэчилж татварын хэмжээг багасгах, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх тал дээр бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байгааг, татвар төлөгчдийг хамгаалах тухай, үндэстэн дамнасан компаниудын татварын зохицуулалт хийх шаардлагатай байгааг сануулжээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс төрөөс явуулсан буруу бодлогын үр дүнгээр хөдөлмөрийн насны дөрвөн хүний нэг нь татварын өрөнд орсон. Үйл ажиллагаа явуулж буй компаниудын 50 хувь нь татварын дарамтад орсон байгааг тодотгоод Ардчилсан намын бүлэг төр яаж их татвар авах вэ гэхээс илүү аж ахуйн нэгж, иргэдийн татварын өр, дарамтыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү төвлөрч ажиллана гэж мэдэгдэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.