“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож, 4,300,000 төгрөгөө залилуулжээ

“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож, 4,300,000 төгрөгөө залилуулжээ
Энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн "Г" нь цахим орчинд нийтэлсэн “...гар утас хямд худалдан борлуулна” гэсэн зарын дагуу холбогдож, "Эхлээд мөнгөө дансаар шилжүүл" гэсэн шаардлагын дагуу 4,300,000 төгрөгийг бусдад шилжүүлж, залилуулсан байна.
 
Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн зар, мэдээллийн эх сурвалжийг сайтар шалгаж, эд зүйл худалдан авах, захиалахдаа урьдчилан мөнгөө шилжүүлэхгүй байхад анхаарч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Залилагчид бусдад дандаа хямд үнэ, таатай нөхцөлийг санал болгодог гэдгийг санаж байх нь зүйтэй.
 
980b1f3914e0412ca674a0b3715bfa95

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.