“Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх, улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил Улсын харцага Э.Даш түрүүлж, "Чингис хаан" цомын эзнээр тодорч байсан юм.
"Чингис хаан" цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй бөгөөд хүрэл цутгамал, алтан шармал цом ба цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэж монгол бичгээр бичсэн байдаг аж.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх, улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.