МАН Бага хурлын гишүүдээ өнөөдөр сонгоно
Монгол ардын намын XXXI их хурал гурав дахь өдрөө “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.
Өнөөдөр МАН-ын хяналтын хорооны гишүүдийг шинэчилж, Бага хурлын гишүүдээ сонгох юм. МАН XXXI их хурлаараа намын дүрмийн шинэчлэлийг өчигдөр хэлэлцэн баталжээ. Тодруулбал, Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл болон намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйлийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн байна. Дүрмийн төслийн өөрчлөлттэй холбогдуулах МАН-ын Их хурлын төлөөлөгчид санал шүүмжлэлээ нээлттэй хэлж, асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч, гишүүд хариулт өгчээ.
Монгол ардын намын XXXI Их хуралд оролцож буй 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөлөл асуулт, саналаа Ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд шууд хэлэхээс гадна бичгээр болон и-нам аппликейшнээр дамжуулан илгээж хэлэлцүүлэг өрнөжээ.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.