Хүүхдүүдийг сандалтай скочдож, хүлсэн “Сансар гарден” цэцэрлэгийн багшийг шалгаж байна
Хүүхдүүдийг сандалтай скочдож, хүлсэн “Сансар гарден” цэцэрлэгийн багшийг цагдаагийн байгууллага шалгаж, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна гэж нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өөрийн цахим хуудастаа бичжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-“Сансар гарден” хувийн цэцэрлэгийн багш хүүхдийг сандалтай нь өдөржин скочоор хүлж зовоож, тарчлааж буй бичлэг нийтлэгдсэн. Тус зөрчлийг шалгахад “ХУД-ийн 23 дугаар хороо, Арцатын ам, Агарта хотхоны 1421 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж байгаа “Сансар гарден” цэцэрлэг нь хоёр бүлэгтэй, нийт 35 хүүхэдтэй, нэг бүлгийн багш, нэг туслах багш, нэг тогоочтой үйл ажиллагаа явуулж байжээ.
2025.11.11-ний өдөр эцэг эхийн группэд тухайн өдрийн хоолны мэдээллийг зургаар оруулах үед хүүхдийг скочоор ороосон байсан нь харагдаж, эцэг эх камер шүүж, ХУД-ийн цагдаад мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийг шалгаж эхэлсэн. Мөн тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна” гэж Боловсролын хяналтын улсын байцаагч мэдээлсэн гэжээ.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.