🔴С.Эрдэнэбат: Эрх барьж буй намын дарга, Ерөнхий сайд тусдаа байх нь цаашдын тогтвортой байдалд нөлөөлөх эсэхийг сайн хэлэлцэх ёстой

AI хөрвүүлсэн

МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Намын их хурлын талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тодруулж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: 

-Өргөн бүрэлдэхүүнтэй түүхэндээ бараг анх удаа Монгол улсын сум болгоноос нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2200 орж байгаа учраас санал шүүмжлэл маш өргөн болж байна. Ялангуяа чухал ажил албан тушаал дээр байгаа хүмүүсийн авлигал албан тушаалын асуудлууд яригдаж байна. Нөгөө талаасаа олон жил намын ажил үйлсэд зүтгэсэн жирийн анхан шатын байгууллагад байгаа хүмүүсийнхээ дуу хоолойг илүү их сонсож, тэднийг намын удирдлагын бүтцийн сонгуульт ажлууда оруулах гэх мэтчилэн шинэчлэлийн асуудлуудыг бас нэлээн ярьж байна. 

МАН нийгмийн бүлгийн төлөөллүүдийг оруулж ирснээрээ бусад намаас магадгүй нэг алхам урагшаа манлайлаад явж байгаа. Жагсаалтаар улс төрийн намын туршлагатай албан тушаалтнууд орох л ёстой гэвэл намын ураг тархи шинэчлэгдэхгүй. Анхан шатын аймаг сумын төлөөлөгчөөс нэг төлөөлөл яагаад жагсаалтаар дэвшиж болохгүй гэж. Дараагийн ээлжинд ийм саналыг  тодорхой хэмжээгээр дэмжинэ. Мөн жирийн иргэдийн төлөөллийг нам өөрөө боломж гаргаж өгөөд тэднийхээ дэмжээд явах хэрэгтэй. 

Намын дарга ерөнхий сайдад нэр дэвших энэ заалт ер нь хэвээр үлдэх юм уу? гэдэг дээр төлөөлөгчид хоёр байр суурийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл намын одоо дарга энэ олон мянган хүний итгэлийг хүлээж байгаа хүнд бол тодорхой улс төрийн эрх мэдэл  өгч байж энэ намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэнэ гэж хэлж байна. Зарим нь тухайн нөхцөл байдлаасаа хамааруулаад авч үзье гэдэг байр суурьтай байна. Санал хурааж тус асуудлыг шийднэ. Миний хувьд улс төрийн нам өөрөө Үндсэн хуулиар улсын хэмжээний бодлогыг тодорхойлно гэдэг ийм үндсэн хуулийн одоо нэмэлт өөрчлөлт 19 оны нэмэлт өөрчлөлтөөр бол орсон. Тийм учраас улсын хэмжээний бодлогыг тодорхойлж улс төрийн намын бодлогыН хариуцлагыг  улс төрийн эрх мэдлийг намын удирдлагад бас өгөх нь нэг талаар бол зүйтэй. Тийм учраас энэ дээр намын удирдлагууд бол нэлээн маш сайн зөвшилцөх хэрэгтэй гэдэг ийм зүйлийг ярьж байна.

Одоо МАН нэр хүнд болон иргэдийнхээ итгэлийг алдсанаас болоод 2028 оноос сонгуульд ер нь бол ялалт байгуулах магадлал багасаад байна гэдгийг ярьж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.