🔴Д.Дэмбэрэл: Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвших заалт хэвээрээ үлдэнэ

AI хөрвүүлсэн

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын намын хөтөлбөр, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ. Түүнчлэн Хяналтын ерөнхий хорооны болон Бага хурлын гишүүдийг сонгоно. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлээс зарим зүйлсийг тодрууллаа.   

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: 

-Манай нам Дээд шүүхэд бүртгүүлэхдээ МАХН, Ардын нам хоёрыг энэ намаас өөр хэн ч өмчлэхгүй ээ гэж бүртгүүлсэн юм. Тийм учраас Хувьсгалт намын тухайд болбол гишүүд цөөхөнтэй байсан юм. Гэхдээ тэр түвшиндээ төлөөллийн байгууллагуудад хангалттай орж байгаа. 

Манай намын дүрэмд сонгуульд ялсан тохиолдолд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж болно оо гэж заасан юм. Сүүлд нь нэр дэвшүүлнэ ээ гэж өөрчилсөн. Энэ тэр утгаараа сонгуульд ялсан намынхаа даргыг бид Л.Оюун-Эрдэнэ даргыг нэр дэвшүүлсэн. Явцын дунд өөрөө гаръя гэдгээ илэрхийлсэн. Тэгэхлээр одоогийн энэ заалт хэвээрээ үлдэнэ. Манай нам сонгуульд ялсан хүн төрийг авч явах тэр ажил руу орох ёстой,  улс төрийн удирдагч болох ёстой гэдэг утгаар явдаг. Гэхдээ нөхцөл байдал бол амьдрал өөр өөр байдлыг харуулдаг гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.