🔴Х.Ганхуяг: Н.Учрал олон төрлийн шинэчлэлийг хийхээр зорьж байгааг дэмжиж байгаа

AI хөрвүүлсэн

Шадар сайд Х.Ганхуяг намын их хурлын үеэр өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өрсөлдөөн нээлттэй, мэтгэлцээн чөлөөтэй явагдаж байна. Нэр дэвшигчдийн мэдээлэл, илтгэл бүгд нээлттэй. Засгийн газрын үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. Нэр дэвшигчид болон намын даргын хувиар хийж болох ажлуудын талаар ч мэдээллээ. Илтгэлүүд тавигдаж, өрсөлдөөнтэй явагдаж байна" гэв.

Тэрээр цааш нь "Намын сонгууль санал хураалтаар дуусна. Ойролцоогоор нэг цаг 30-40 минутын дараа хариу гарчих болов уу.  Н.Учрал сайдын илтгэл нь залуучуудад итгэл найдвар төрүүлэхээр, бизнесийн орчинд либералчлал явуулахаар, хүнд суртал, авлигатай тэмцэхээр олон эерэг мессежийг нийгэмд хүргэхээр илтгэл болж чадсан гэлээ. 

Мөн эдийн засагтой холбоотой асуудлуудыг илүү анхааралтай сонссон бөгөөд тусгай зөвшөөрөл, экспорт, гадаадаас банк оруулж ирэх зэрэг олон асуудлыг хөндөж ярилцсаныг дурдлаа. Эдгээр асуудлууд нь Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар зохицуулагдах бөгөөд ойрын үед өргөн баригдах байх гэж үзэж байна.

Шадар сайд Х.Ганхуяг "Намын их хурлаас гадна улс оронд өрнөж байгаа бүх асуудлаа ярилцаж байна. Маргааш дүрмээ хэлэлцэнэ. Өнөөдөр намын даргаа сонгож, маргааш Бага хурлын гишүүд, намын дүрэм болон хяналтын даргаа сонгоно. Үндсэндээ гурван хоног үргэлжилнэ" гэж онцоллоо.

Тэрээр өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар баруун аймгуудаас мэдээлэл авч, цаг агаар хүндэрсэн нөхцөлд анхаарал хандуулж байгаагаа дуулгав. Мөн Өмнөговьд болсон газар хөдлөлтийн талаар мэдээлэл авч байгаагаа хэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.