🔴 С.Анхбаяр: Хэн намын дарга болно, тэр Засгийн газраа байгуулаарай
МАН-ын ээлжит 31 дүгээр их хурал үргэлжилж байна.
Намын даргад Н.Учрал, Б.Лхагважав нар нэр дэвшсэн ба Их хурлын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Анхбаяр хурц ширүүн үг хэллээ. Түүнийг үг хэлж байхад танхимд суусан их хурлын гишүүд хоёронтоо алга нижигнүүлэн ташиж дэмжиж буйгаа илэрхийлэв.
Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Анхбаяр:
-Намын даргад нэр дэвшсэн хоёр хүнд хандаж үг хэлье.
Та хоёр бага дальжигнаарай. Битгий сагаад байгаарай! Та нарыг дарга болгохын тулд насаараа зүтгэсэн хүмүүс энд сууж байна. Та нар энэ хүмүүсийн итгэл, зүтгэлийг юугаар сольж байгаа юм бэ. Нэгнийгээ намнахын тулд сайд тавьж байна шүү дээ.
Шударга байвал дандаа шударга бай. Өрсөлдөж тэмцэх болохоороо битгий шударга дүр эсгэ. Битгий ийм албин зальтай бай. Та нарын энэ үйлдэл намын нэр хүндийг унагаж байна.
Хэн намын дарга болно, тэр Засгийн газраа байгуулаарай. Өөх ч биш, булчирхай ч биш, өдөр ч биш, шөнө ч биш байж ханалаа. Ард түмэн биднийг таалахгүй байна. 2028 оны сонгуульд энэ байдлаараа ялагдахад ойрхон байна. Бантангаа цэгцлээд, 2027, 2028 оны сонгуульд тодорхой оръё гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.