Монгол Улс уулын цанын төрлөөр анх удаа Өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо

Монгол Улс уулын цанын төрлөөр анх удаа Өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авчээ.
 
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан дөрвөн гараатай олон улсын тэмцээнд зургаадугаар байр эзлэн, 88.55 оноо, долоодугаар байр эзлэн 94.94 оноо тус тус авсан байна. Улмаар 2026 оны олимпын эрхийн таван гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж, 108.18 онооны дунджаар “Милан-Кортина-2026” өвлийн XXV дахь удаагийн олимпод оролцохоор болж, түүхэн амжилт гаргажээ.
 
Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпод нийтдээ гурван тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажуулсан юм. Үүнээс өмнө гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ аваад байсан билээ.
 
Баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
 
3cd6728d8cb94dc4a4ac7939dd86e22c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.