🔴 LIVE: Сумо бөхийн Кюүшюү башё /зургаа дахь өдрийн барилдаан/
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн зургаа дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

Таван өдрийн дараах байдлаар Оносато аварга болон Маэгаширагийн 12-т эрэмбэлэгдэж буй Фужинокава нар нэг ч уналгүйгээр тэргүүлж байгаа бол тэдний араас дөрвөн даваа, нэг унаатайгаар Хошорюү С.Бямбасүрэн аварга нарын есөн бөх нэхэж байна. Кюүшюү башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр /11 сарын 14-ний өдөр/ дээд зиндаанд хүч үзэх монгол бөхчүүд болох Оошёоүма П.Дэлгэрбаяр болон Онокацү Б.Чойжилсүрэн нар хоорондоо тав дахь удаагаа учраа таарч байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь бие биенээ тус бүр хоёр удаа даваад байгаа билээ.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /4-1/ - Маэгашира /2/ Вакамотохару /1-4/
Маэгашира /2/ Киришима Б.Лхагвасүрэн /2-3/ - Маэгашира /1/ Вакатакакагэ /1-4/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-2/ - Озеки Котозакура /2-3/
Маэгашира /4/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /2-3/ - Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /2-3/
Маэгашира /17/ Чиёошома Г.Мөнхсайхан /2-3/ - Маэгашира /15/ Шонанноуми /2-3/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.