Оносато аварга нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн тав дахь өдрийн онцлох барилдааны тоймыг толилуулж байна.

Таван өдрийн дараах байдлаар Оносато аварга болон Маэгаширагийн 12-т эрэмбэлэгдэж буй Фужинокава нар нэг ч уналгүйгээр тэргүүлж байгаа бол тэдний араас дөрвөн даваа, нэг унаатайгаар Хошорюү С.Бямбасүрэн аварга нарын есөн бөх нэхэж байна.

Дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүд тав дахь өдрийн барилдаанд дараах үр дүнг үзүүллээ.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /4-1/ - Маэгашира /3/ Хирадоуми /2-3/
Маэгашира /2/ Киришима Б.Лхагвасүрэн /2-3/ - Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-2/
Маэгашира /4/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /2-3/ - Маэгашира /6/ Атамифүжи /4-1/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /2-3/ - Маэгашира /7/ Аби /2-3/
Маэгашира /17/ Чиёошома Г.Мөнхсайхан /2-3/ - Маэгашира /14/ Риюден /4-1/
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.