160 мянган тонн нүүрс арилжаалжээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалжээ.
Үүнд:
- 1/3 коксжих нүүрс - Мандал боомтоор 128.0 мянган тонн, 72.10 ам.доллароор арилжаалж, 9.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр,
- Баяжуулсан сул коксжих нүүрс - Мандал боомтоор 32.0 мянган тонн, 98.90 ам.доллароор арилжаалж, 3.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр тус тус амжилттай хэлцэл хийсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.