"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн "Идэшний үхэр худалдаж авах гээд залилуулчихлаа" гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ.
Тодруулбал, хохирогч иргэн фэйсбүүк зарын группээс "Шүдлэн үхрийн мах зарна" гэх зарын дагуу холбогдож, 1,350,000 шилжүүлж залилуулсан байна. Залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаас хандан, бодит мэт зураг, бичлэг илгээн, итгэл үнэмшил төрүүлэн, "Хөдөө орон нутгаас ачиж явуулна" гэх зэргээр иргэдийг залилан мэхэлдэг байжээ.
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор залилагчид иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн танихгүй хүнтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, мал, мах худалдан авах гэж байгаа бол бодит байршил дээр очиж шалгаж, худалдан авалт хийхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.