Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгыг хүлээн авчээ

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгыг хүлээн авчээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдааны 45 дугаар тэмдэглэлд тусгасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгын ажил эхэлсэн ба найман давхар, 3500 мкв талбай бүхий эмнэлгийн барилгын ажил дуусаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 11 дүгээр сарын А/138 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Тус бүрэлдэхүүн 2025 оны 11 дүгээр 10-ны өдөр шинэ барилгад ажиллаж, барилга байгууламжийн ашиглалт, барилгын баримт бичиг, техникийн шаардлага, аюулгүй ажиллагааг хангасан эсэхийг шалгаж, шилжүүлэн авах бэлтгэл ажлыг хангаж байна.

64113764ab574a60ba69b098b3d7c25b

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах төвийн шинэ барилгын 1-3-р давхарт Эмнэлэг-Амбулаторийн үйл ажиллагаа, 4-р давхарт Эмнэлзүй, химийн лаборатори, 5-6-р давхарт Сэргээн засах эмчилгээний тасаг, 6-8-р давхарт оффисын үйл ажиллагаа явагдах юм.

Тус барилга ашиглалтад орсноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаа, Хөдөлмөрийн анагаах ухааны газрын үйл ажиллагаа нэгдэж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.