🔴П.Очбадрах: Иргэн Э улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэг эвлүүлж, харлуулах ажиллагаа явуулсан нь тогтоогдсон
“Засгийн газрыг шүүмжилсэн хоёр сэтгүүлчийг барьж хорьсон” гэх асуудлаар МБА-наас мэдээлэл хийлээ.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах:
-Олон нийтийн цахим сүлжээнд эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 14,1-т заасан худал мэдээллийг олон нийтэд тараасан, нэр бүхий иргэдийн нэр төр алдар хүндэд халдсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах албаны хүний эрх халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс гомдол мэдээллийг авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Урьдчилсан байдлаар иргэн Э телеграмм, вайбер аппликейшн ашиглаж, “Hero9911”, U bro, “Bruno bro” нэртэй хүмүүстэй харьцаж, улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг бичлэг, дуу дүрсний эвлүүлэг хийн бэлтгэж, олон нийтэд зохион байгуулалттай тарааж, тэднийг нийгэмд харлуулах, буруу ташаа мэдээлэл тараах үйл ажиллагаа явуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна. Иймд иргэн Э-г худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.