TDB & SG Apes-ын хамтрал эхэллээ
Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа хөгжлийн банк 35 жил ой дээрээ Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн “Эс Жи Эйпс” багийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болжээ.
ХХБ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаад багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж, залуу үеийнхний хүсэл тэмүүллийг урамшуулж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор “Эс Жи Эйпс” багийн ивээн тэтгэгчээр ажиллах болсон байна.

Монголын Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг “Эс Жи Эйпс” үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтмол амжилт үзүүлж, спорт сонирхогчдын хамгийн хайртай багуудын нэг болсон билээ. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа нь Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг төрүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд урам зориг өгөх чухал алхам юм.
ХХБ нь цаашид ч нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд Монгол залуусынхаа эрүүл, идэвхтэй, тэмүүлэлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ажлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.