Монгол хүчтэнүүдийн халз барилдаан үзүүштэй боллоо
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн гурав дахь өдрийн онцлох барилдааны тоймыг толилуулж байна.

Башёгийн гурав дахь өдөр дээд зиндаанд монгол бөхчүүдийн дөрөв нь өөр хоорондоо учраа таараад байсан нь тун үзүүштэй байлаа. Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн болон Киришима Б.Лхагвасүрэн нар өмнө нь 22 удаа учраа таарахад 12 удаад нь аварга давж байсан бол энэ өдөр мөн л ээлжит даваагаа авлаа. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил болон Оошёоүма П.Дэлгэрбаяр нар зургаа дахь удаагаа учраа таарч Тамаваши Б.Мөнх-Оргил дөрөв дэх удаагаа давлаа. Сонирхуулахад энэ онд хоёр бөх хоорондоо дөрвөн удаа учраа таарахад дөрвүүлэнд нь Тамаваши Б.Мөнх-Оргил давж байна.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /2-1/ - Маэгашира /2/ Киришима Б.Лхагвасүрэн /1-2/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-1/ - Маэгашира /4/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /1-2/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /1-2/ - Маэгашира /6/ Атамифүжи /2-1/
Маэгашира /17/ Чиёошома Г.Мөнхсайхан /2-1/ - Маэгашира /17/ Асакорюу /3-0/
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.