Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан

Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БЗД-ийн 21 дүгээр хороонд ажиллажээ.

Тус хорооны оршин суугч Ж.Нарантуяагийнд цахилгаанаас үүдэлтэй гал шөнө дунд гарч, угаар мэдрэгч төхөөрөмж нь дохио өгснөөр хүүхдүүд сэрж, болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан гэдгийг энэ үеэр хэлж байв.

6912ed18e337fe7967a307f2

Энэ талаар оршин суугч Ж.Нарантуяа “Манайх хашаандаа байшинтай, гэртэй. Тэр шөнө дөрвөн хүүхэд маань гэрт унтаж байсан юм. Тогны утас масслаж, цахилгаанаас үүдэлтэй гал 03:00 цагт гарсан бөгөөд угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн. Уг төхөөрөмж дуугарснаар бид болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан. Тухайн үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс залгасан байсан. Дуудлагыг нь харчхаад эргэж залгаж чадаагүй. Удалгүй тус төвийн ажилтнууд ирж, нөхцөл байдлыг шалгаад явсан” гэлээ.

6912ed28e337fe7967a307f3

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тухайн айлын угаар мэдрэгчийн дохиолол галлагаанаас бус тог цахилгааны асуудалтай холбоотойгоор дуугарсан. Иймээс иргэд тог цахилгааны аюулгүй бүрэн бүтэн байдлыг сайжруулж, болзошгүй эрсдэлээс гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Мөн нийслэлийн хэмжээнд 397 цэгээр түлш борлуулж байна. Өнөөдрийн байдлаар түлшний цэгүүдийн хомсдол арилж, нөөц жигдэрсэн. Иргэд түлштэй холбоотой тодруулах зүйл гарвал 24 цагаар ажиллаж буй Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 7011-9410 дугаарт залгаж лавлах боломжтой” гэв.

6912ed67e337fe7967a307f4

6912ed71e337fe7967a307f5

6912eda1e337fe7967a307f6

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.