Дээр зиндааны монгол бөхчүүд бүгд давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн хоёр дахь өдрийн онцлох барилдааны тоймыг толилуулж байна. 

55e7347a773340519118bb72d61ada4f

Башёгийн эхний өдөр дээд зиндаанд хүч үзсэн зургаан монгол бөхөөс тав нь өвдөг шороодоод байсан бол хоёр дахь өдрийн барилдаанд манай бөхчүүд бүгд давлаа. Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр дээд зиндааны монгол бөхчүүд:

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /1-1/ - Комүсүби Таканошо /0-2/
Маэгашира /2/ Киришима Б.Лхагвасүрэн /1-1/ - Озеки Котозакура /1-1/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /1-1/
- Маэгашира /5/ Ёшинофүжи /1-1/
Маэгашира /4/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /1-1/ - Маэгашира /3/ Ура /1-1/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /1-1/
- Маэгашира /5/ Шодай /0-2/
Маэгашира /17/ Чиёошома Г.Мөнхсайхан /2-0/ - Журёо /1/ Фужисеиун /0-1/

Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.