НОСК-ын албан тушаалтан гэм буруугаа хүлээж хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэв
Нийслэлийн орон сууцын корпорац (НОСК)-ын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан Л.Алтанхуягт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тэрбээр мөрдөн шалгах ажил лагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтийг хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрынханд тавьсан юм байна. Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-3 дахь хэсгийн “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг ял лагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасны дагуу өнгөрсөн долоо хоногт НОСК-ын дээрх албан тушаалтанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Л.Алтанхуяг нь албан тушаалаа урвуулж, Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах, Түрээсийн болон түр суурьшуулах орон сууцад иргэдийг хамруулах түр журмыг зөрчиж, нэгэн компанийн эзэмшлийн хоёр байрыг дур мэдэн бусдад түрээслүүлсэн. Улмаар түрээсийн болон ашиглалтын төлбөрийг хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон аж.
Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтад зааснаар ял лах дүгнэлт үйлджээ. Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Л.Алтанхуягийг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, зорчих эрхийг нь гурван жилийн хугацаагаар хязгаарлах ял оноожээ.
Тэрбээр орон сууцыг дур мэдэн түрээс лүүлж, НОСК-д учруулсан 9.3 сая төгрөгийн хохирлоо төлж, Төрийн санд байршуул сан байсныг шүүх тус корпорацад шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Л.Алтанхуяг өмнө нь мөн эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн нэгэн бөгөөд эдлээгүй үлдсэн хорих ялыг тусад нь эдлүүлэхээр шүүх шийтгэх тогтоолдоо дурджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.