Дээд зиндааны монгол бөхчүүд өвдөг шороодлоо
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё хөшгөө нээлээ.

Энэ оны сүүлийн башё болох Кюүшюү башёд Хошорюү С.Бямбасүрэн аваргаар манлайлуулсан 19 монгол сумоч хүч үзэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Башёгийн эхний өдөр дээд зиндаанд хүч үзсэн зургаан монгол бөхөөс тав нь өвдөг шороодлоо. Эхний өдрийн оноолтоор Хошорюү С.Бямбасүрэн аварга Маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Хакүохотой хүч үзсэн юм. Харин япон ёкозүна Оносато Комүсүби Такаяасүгээр эхний даваагаа авлаа.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /0-1/ - Маэгашира /1/ Хакүохо /1-0/
Маэгашира /2/ Киришима Б.Лхагвасүрэн /0-1/ - Секиваке Аонишики /1-0/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-1/ - Маэгашира /3/ Ура /1-0/
Маэгашира /4/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-1/ - Маэгашира /5/ Ёшинофүжи /1-0/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /0-1/ - Маэгашира /7/ Чураноуми /1-0/
Маэгашира /17/ Чиёошома Г.Мөнхсайхан /1-/ - Маэгашира /16/ Саданоуми /0-1/
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.