Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар дэлхийн аваргад түрүүллээ

Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар дэлхийн аваргад түрүүллээ

Кыргызстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид хоёр алт, долоон хүрэл медаль буюу нийт есөн медаль хүртлээ. 

Энэ удаагийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй зэрэгцэн харааны бэрхшээлтэй тамирчдын өрсөлдөөн гурван жинд явагдаж манай улсаас “Рио-2016” паралимпийн хүрэл медальт МУГТ Б.Ууганхүүгийн удирдлага дор гурван тамирчин оролцсон юм. Манай тамирчдаас -79кг жинд Г.Чулуунсүх алт, Н.Цэрэнтогтох хүрэл медаль. хүртлээ. 

Тэгвэл спорт самбо 64кг жинд Л.Сумъяа алтан медаль, 98 кг жинд Д. Пүрэвдорж, эмэгтэй 54 кг жинд Н.Баярмаа, байлдааны самбо 58кг жинд Г.Баяндүүрэн, 64 кг Ц.Төгсболд, -50кг жинд О.Нандин-Эрдэнэ, -59кг жинд Э.Номинтуяа нар тус бүр хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн аваргыг өндөрлүүлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.