МУГТ Т.Тулга, О.Сүлдхүү нар дэлхийн шилдгүүдийг буулган авлаа

ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан дэлхийн шилдгүүд чуулсан Поддубного лигт манай улсын хоёр шилдэг тамирчид болох МУГТ Т.Тулга, ОУХМ О.Сүлдхүү нар амжилттай оролцож өөрсдийн өрсөлдөгчид болох ОХУ-ын Дагестаны шилдэг тамирчдыг дараалан буулган авч эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

2835ab9efc4c4eb3a92e1c6760ae8fa4

Т.Тулга, О.Сүлдхүү нарын хувьд Москва хотоос шууд АНУ-ыг зорин үндэсний шигшээ багийн бусад тамирчидтайгаа нэгдэн хамтарсан бэлдгэлд хамрагдах аж. Тэгвэл АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдсан Билл Фарреллын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцсон манай эрэгтэй багийн тамирчид дараах амжилтыг үзүүлсэн байна. 

  • 57кг жинд ОУХМ Б.Мөнх-эрдэнэ хүрэл
  • 61кг жинд МУГТ Э.Бэхбаяр мөнгө
  • 86кг жинд ОУХМ Т.Батбилгүүн хүрэл медаль тус тус хүртсэн байна. 

b061d1e0b08b43a6aaede072fa696d13

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.