“Фулхэм” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийнэ

“Фулхэм” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийнэ

Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийнэ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүн, хууль тогтоомжийн нийцэлд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгууллан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар “Эдэлман Сингапур” компани, АНУ-ын “Си Эн Эн” агентлаг, ИБУИНХУ-ын “Фулхэм” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны хэрэгжилт, үр дүн, Эдгээр байгууллагуудтай байгуулсан шийдвэр, зардлын эх үүсвэр, зарцуулалт, худалдан авалт, санхүүгийн тайлангийн хууль, тогтоомжийн нийцэл зэргийг шалгана. Хяналт шалгалтын үр дүнг Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээллэх болно.

897c66001859461788e27d31096b146d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.