Улаанбаатар баг Бухарестын тэмцээнд өрсөлдлөө
Фиба 3х3 сагсанбөмбөгийн Бухарест 2025 цуврал тэмцээн зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч 22 багийн 14 нь оролцож байгаа ба нийт 16 багийн өрсөлдөөн явагдаж байна. Улаанбаатар ММС Энержи багийн хувьд энэхүү тэмцээнд урьдчилсан шатнаас өрсөлдсөн юм. Манай багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд, Ц.Отгонжаргал нар багтаж дараах тоглолтууд болон үр дүнг үзүүллээ.
Урьдчилсан шатанд
Улаанбаатар ММС Энержи 21 : 19 Подебради (Чех)
Кароина (Пуэрто Рико) 21 : 19 Улаанбаатар ММС Энержи
Хэгсийн шатанд:
Лиман (Серби) 20 : 15 Улаанбаатар ММС Энержи
Раудонварис (Литва) 21 : 11 Улаанбаатар ММС Энержи
Ийнхүү манай баг хэсэгтээ хожил байгуулж чадалгүй тэмцээнийг өндөрлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.