Д.Пүрэвдорж дэлхийн аваргын иж бүрэн медальтан боллоо
Энэ өдрүүдэд (11 сарын 7-9) Кыргызстан улсын Бишкек хотноо самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

70 орны 466 самбоч хуран цуглаад буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 25 тамирчин хүч сорин өрсөлдөж байгаа ба тэмцээний эхний өдөр манай тамирчид хос хүрэл медаль хүртлээ. Тодруулбал: Эрэгтэйчүүдийн +98кг жинд хүч үзсэн дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медальт Д.Пүрэвдорж хүрэл медаль хүртэн дэлхийн аваргын иж бүрэн медальтан боллоо.

Мөн түүнчлэн байлдааны самбо бөхийн -64кг жинд Т.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.