Эмэгтэй бөхчүүд зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй Билл Фарреллын нэрэмжит олон улсын тэмцээнд амжилт дүүрэн оролцож байна. 

9cf191c2d58e46249ccbc4cd53318121

Тэмцээний эхний өдөр эмэгтэй ангиллын тэмцээн явагдсан бөгөөд манай улсаас дараах бөхчүүд медаль хүртлээ. 

53кг- Ц.Намуунцэцэг ( Мөнгө )
55кг- Б.Хулан ( Алт )
57кг- Х.Болортуяа ( Алт )
59кг- Т.Алтжин ( Хүрэл )
62кг- С.Цэрэнчимэд ( Алт )
65кг- Т.Энхжин ( Алт )
68кг- Б.Ганцэцэг ( Алт )
72кг- З.Болортунгалаг ( Алт )
Өнөөдөр (11 сарын 8) эрэгтэй бөхийн төрөл явагдах хуваарьтай байна. 
Тус тэмцээний дараа эрэгтэй шигшээ багийн хувьд Филадельфи хотын Пенсильванийн их сургуульд хамтарсан бэлтгэлд, мөн цаашлаад Лихай Их сургуулийн бэлтгэлийн төв дээр хамтарсан бэлтгэлүүдэд тус тус хамрагдана.
Харин эмэгтэй шигшээ багийн хувьд "Колорадо Спрингс" олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд 14 хоног хамрагдаад ирэх юм.

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хийморь 15 минут өмнө
Үндэсний шигшээ баг жижиг дунд түвшний тэмцээнүүдэд ормооргүй байгаа юмдаа. Бэлтгэлжилт мэх техник бие бялдар сэтгэл зүй гээд бүх юмаа судлуулаад дууслаа. Жинхэн том тэмцээндээ очиж олимп дэлхийн аваргууд болцгоол доо.Жижиг тэмцээнд бэлтгэл хангагч юмуу 2, 3-р хүмүүсээ явуулал даа