🔴О.Номинчимэг: Төсвийн хуулийг гууль болгодог байсан бол одоо бүр дууль болгох гэж байна
УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2026 оны төсвийн тухай дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Бид 2026 оныг боловсролыг дэмжих жил гэж зарласан хэр нь 47 сургууль, цэцэрлэг дотуур байрныхаа зардлыг хасаад зам болгож тавьсан байна. Ирэх жил боловсрол бус замын жил болсон байна. Төрийн захиргааны зардлыг хасаж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлж, орлого олдог болгооч гэдэг хүсэлт Өргөдлийн байнгын хороо дээр хамгийн их яригдсан санал. Гэтэл энэ чиглэлийн бодлогыг өөрчлөлт огт хийгдээгүй байна.
Төсвийн байнгын хороо УИХ-аас Засгийн газрын 30 их наядын төсвийг баталдаг хамгийн гол байнгын хороо. Гэтэл байнгын хороо дээр төсвийн хэлэлцүүлгийг Засгийн газрын гишүүнээр удирдуулсан байна. Төсвийн хэлэлцүүлгийн үeэр Т.Аубакир сайд Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг гишүүний кнопыг дарж, маш ноцтой үйлдэл гаргасан. Төсвийн хуулийг гууль болгодог байсан бол одоо бүр дууль болгох гэж байгаад санаа зовниж байна гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.