БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өгчээ

БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өгчээ

БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд БНСУ-ын FINECO LLC компанийн газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг нэгэн залуу гэр бүлд гардуулан өгчээ.

Газрын гүний дулаалгын технологиор гэр дулаалахад БНСУ-ын Аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэн болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран ажилласан байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

197be09b9c0f4a94b2a415fdabe9dd99

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.