🔴Б.Пүрэвдорж: Х.Булгантуяа дарга одоо ч дэд дарга хэвээрээ. Өөрөө ирээд, өөрийгөө огцруулах хурлыг удирдаж болно
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Ардчилсан намын бүлэг өнгөрсөн гурав дахь өдөр ээлжит бусаар хуралдаад, дэд даргыг огцруулах асуудал дээр тав хоногийн завсарлага авах шийдвэр гаргасан. Би бүлгийнхээ шийдвэрийг дагаж биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд УИХ-ын дэд даргын асуудал хойшлогдсон.
Х.Булгантуяа дарга огцроогүй байхад дараагийн хүнийг томилох тухай асуудал байхгүй. Х.Булгантуяа дарга өөрөө ирээд, намайг доош нь буулгаад, хурлаа удирдаад, манай бүлгийн авсан тав хоногийг багасгаад, дэд даргаасаа огцрох бүрэн боломжтой.
МАН-ын хамгийн гол асуудал бол Засгийн газрыг огцруулах 95 дугаар тогтоол байна. Нэг тогтоолыг нь хаячихаад зөвхөн огцруулах тухай асуудлыг МАН оруулж ирээд байна. Засгийн газрыг огцруулсан 95 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөх асуудлаар тодорхой шийдвэр гаргах ёстой. Байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх ёстой.
-Та өчигдөр Цэрэнсамбуугийн хүн гэж чуулганы хуралдаан дээр ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлыг цохон хэллээ?
-Нүүрсний баталгаатай холбоотой маш их олон хулгай гарсан. Тэрэн дээр хамгийн их оролцож байгаа хүмүүс бол худалдан авах ажиллагаа, санхүүгийн дарга, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа хүмүүс. Бүгдээрээ ЭТТ-той холбогддог. Албан тушаалтан байсан учраас холбогдоно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.