🔴П.Сайнзориг: Ардчилсан намынхан кнопоо үнэд хүргэж, өөрсдөдөө ашигтай төсөв батлах гэж байна
Ардчилсан намын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал дээр кнопоо үнэд хүргэж, өөрсдөдөө ашигтай төсөв батлах гэж байгааг УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-"Улсын төсөв мөнгөгүй, багш, эмч нарын цалинг нэмэх бололцоо хомс байна" гэж олон нийтийг төөрөгдүүлж байсан боловч, бодит байдал дээр 1.1 их наяд төгрөгийн кнопын наймаа явуулсан байна. Ардчилсан намын зарим гишүүдийн тойрогт 635 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл, 2026 онд 179 тэрбумын санхүүжилт тавьжээ. Тэгэхээр Засгийн газар өөрийгөө авч үлдэхийн тулд кнопын наймаа хийж, татвар төлөгчдийн мөнгөөр авлига хийсэн байна.
Энэ бол төсөв, хуулийн хулгай, улс төрийн авлига! Засгийн газар энэ төсвөө буцааж аваад, яаралтай өргөн бариад явах ёстой. Хэмнэгдсэн мөнгөөр багш, эмч нарын цалинг нэмж, хугацааг нь наашлуулах хэрэгтэй.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургууль, цэцэрлэгийн зардлыг хасаж, парк, зам, спортын заал зэрэгт 7.5-30 тэрбум тавьсан байна. Бүсийн хөгжилд 224 тэрбум ерөнхийлсөн байдлаар тавьж, парламентын эрхэд халдсан. Ийм учраас Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.