УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг прокуророос хэрэг үүсгэсэн талаар цөөн хэдэн нэр бүхий хэвлэлээр мэдээлэгдсэн. Улс төрийн зорилготойгоор хэрэг үүсгэсэн байх магадлалтай уг асуудалд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гомдол саналаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцож байгаа юм байна.

Тэрбээр МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн нь улс төрийн гэмт хэрэгт татах хэмжээнд хүртэл асуудал өрнөчихөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, 09 дугээр сарын 27-нд болсон МАН-ын даргын сонгуульд Д.Амарбаясгалан олонхын санал авч, МАН-ын дарга болсон байдаг. Гэвч энэ нь түүний өрсөлдөгч Г.Занданшатар ялагдалаа хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлснээр Монголын улс төр өмнө нь байгаагүйгээр бужигнаж эхэлсэн юм.

Тухайлбал, Д.Амарбаясгалан МАН-ын даргын тамгыг хүлээн авснаас ердөө гурав хоногийн дараа буюу 09 дугээр сарын 30-нд Г.Занданшатар өрөөндөө мэдэгдэл хийж, “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай нэр холбогдсон” гэж зарлаад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо мэдэгдсэн байдаг. Б.Энхбаярын хувьд Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан цагаас эхлэн нүүрсний хулгайгаас авахуулаад хүн амины ноцтой гэмт хэрэгт хүртэл гүтгэж эхэлсний учир ийнхүү тайлагдсан билээ.

 Ийнхүү яаравчлан АТГ-аас түүнд хэрэг үүсгэсэн нь ирэх 7 хоногт болох эрх баригч намын 31 дүгээр Их хурлаас өмнө хуралд оролцуулахгүй байх тактик байх ч магадлалтай юм.

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Амартүвшин 2 цаг өмнө
15 давхраас чиглэл өгч тараасан мэдээгээ та нар жаахан угааж өөрчилж байж нийтлэ л дээ. Адилхан олон мэдээ унших залхуутай юм аа ккк.
ИРГЭН 2 цаг өмнө
хуучин нийгэмд МАХН -аас хөөгдөөд гэмт хэргээс чөлөөлөгддөг байж билээ. хамгийн дээд хэмжээ 15 жилээс ч мултарч байсан тохиолдол олон. өөрөөр хэлбэл намаас хөгдөөнө гэдэг цаазын ялаас ч хүнд шийтгэлд тооцож байжээ. Мөн нэг удаа аминд нь нам нь орж байж. Нам гэдэг нь МАХН. шүү дээ. Цорын ганц нам л Монгол улсыг "МАНЛАЙЛАГЧ ХҮЧ" БАЙЖЭЭ. ОДОО Ч БАС ТЭР МУУ ЗУРШЛААСАА САЛААГҮЙ НАМ НЬ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ТӨР НЬ ШИЙДЭЭД БАЙНА. ЗҮЙ НЬ ЦАГДАА ТЕГ НЬ ШИЙДЭЖ ЯЛ ОНООХ ЁСТОЙ. ТӨРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН АРГААР БУЛААЖ АВАХ ОРОЛДЛОГО ГЭЭ БИЗ ДЭЭ. НАМ НЬ ЗӨӨЛРҮҮЛЭХ ГЭЭД БУЛТУУЛАХ ГЭЭД АН ХУУЛИА ДЭЭДЛЭЭД . ИЙМ Л БАЙНА.
Гэр 1 цаг өмнө
Юун их хурал вэ, тараа
Ф 1 цаг өмнө
Буруугүй бол шалгуулаад нотолчихоо л гэж нийгэм хүлээж байна буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад улстөржүүлэх ажлыг өөрсдөө хийгээд байгаа юм бишүү
Ням 1 цаг өмнө
За хэрэг хийгээгүй л бол шалгагдаад л гараад ирнэ байлгүй дээ. Гагцхүү шудрага үнэн бөгөөд хэлмэгдүүлэлт л байхгүй бол болох байх. Залуучууддаа итгэхгүй гээд яах билээ. Итгэл л бүү алдаасай.
Зочин 32 минут өмнө
Хүүк зохион байгуулж байгаа. Иргэд бид мэдэхтэйгээ. Яршиг зүгээр Ерөэхийлөгч Ерөнхий сайд УИХ-ын дарга МАН-ын дарга Хүчний байгууллагын дарга өөр ямар албан тушаал байна бүгдийг нь өгчих хэрэгтэй.