🔴Ж.Алдаржавхлан: УИХ-ын гишүүд сар бүр тойрогт ажиллах нэрийдлээр 20 сая төгрөг авдгийг болиулах шаардлагатай
Төсвийн байнгын хороо хуралдааны үр дүнд гарсан зарим асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Төсвийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй асуудлууд гарч ирлээ. Өнгөрсөн өдрүүдэд Төсвийн байнгын хороо хуралдаад, ашиглалтад орох гэж байгаа сургуулиудын хөрөнгийг хасаад, нэр бүхий улс төрчдийн тойрогт шагнал шиг хуваарилчихсан байна. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль улсын төсвөөр баригдаж, 10 дугаар сарын 30-нд улсын комисс хүлээж аваад, одоо 12 дугаар сард хүүхдүүдээ авах гэж байхад нь үлдэгдэл гурван тэрбумыг нь таначихсан. Энэ мөнгийг багш, эмч нарын цалинд биш, нэр бүхий улс төрчдийн тойрог дээр тавьсан байгаа юм. Яагаад ашиглалтад орох гэж байгаа сургуулиудын ажлыг нь дуусгахгүй, үлдэгдэл санхүүжилтийг нь шинэ газар аваачиж, улс төрчдийн тойрог дээр шагнал байдлаар тавьж байгаа юм бэ?
Бид төсвийн том зарчим баримтлах ёстой. Эхлүүлсэн ажлаа дуусгаад явах ёстой. Хан-Уул дүүрэгт сургуулийн ачаалал өндөр, 2-3 мянган хүүхэдтэй, ангид 50-60 хүүхэд сууж байхад төсвийг нь ингэж хасаж болохгүй. Би өнгөрсөн жил хотхон барихдаа сургууль заавал оруулах хууль батлуулсан, гэвч хэрэгжилт муу байна. Миний үзэл бодлоос болж хүүхдүүдийг хохироож болохгүй.
Гишүүдийн сарын 20 сая төгрөгийг тойргийн ажилд ашигладаг, хэн ч өвөртлөхгүй. МАН-ын бүлэг энэ 20 саяыг татах уу, бүсчилсэн хөгжил рүү оруулах уу гэж ярьж байгаа. Ер нь Их хуралд баячууд биш, жирийн хүмүүс ч байх ёстой. Тэгж байж иргэдийн төлөөлөл болно.
Багш, эмч нар жагсаад, цалин нэмүүлэхээр бусад салбар яах вэ? Системээ цогцоор харж, жигд шийдэхгүй бол болохгүй. Эрүүл мэндийн салбарыг дэмжиж байгаа ч, жагссан хүмүүст илүү анхаарах биш, бүгдэд шударга байх хэрэгтэй гэлээ.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.