Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна

Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна

Нийслэлийн 120.000 гаруй айлын угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хянаж, угаарын хий ялгарсан тохиолдол бүрт сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч ажилладаг. Иргэд утаа болон угаарыг ялгахгүй байгаа талаар тус төвийн операторууд хэлж байна.

Хүчилтөрөгч дутмаг орчинд дутуу шаталтаас болж үүсдэг зүйлийг угаар гэж нэрлэдэг. Ямар ч өнгө, үнэргүй. Иргэдэд гэрт нь угаарын хий ялгарсан талаар мэдээлэл өгөөд залгахаар манайд юу ч үнэртэхгүй байна, утаа гаргаагүй, байн байн битгий залгаад бай гэж хэлэх тохиолдол гардаг аж. Агаар сэлгэлт хийгээгүй, битүү орчинд хүн угаартах эрсдэлтэй байдаг. Тийм болохоор яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна. Мөн угаарын хий ялгарч, төхөөрөмж дуугарвал төхөөрөмжийг дуугарахаа больтол агаар сэлгэх нь чухал юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.