🔴П.Сайнзориг: Х.Булгантуяад маргаан үүсээгүй заалтаар хариуцлага хүлээлгэх гэж байна

AI хөрвүүлсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдвэр гаргасангүй.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Энэ нөхцөл байдлын үр дагаврыг хэрхэн арилгах талаар л арга хэмжээ авч байна. Цэц Х.Булгантуяаг тангаргаасаа няцсан гэж үзээгүй. Дэгийн үйлчлэлийн процесс зөрчигдсөн эсэх дээр л дүгнэсэн.

Эхлээд Дэгийн хуулийг ҮХЦ-д өгөөд, нийцэж байгаа эсэхийг нь дүгнээд, нийцээгүй бол дараагийн асуудлыг ярих ёстой байсан. Баримталж байгаа хууль нь Үндсэн хуульдаа нийцсэн эсэхийн дүгнэлт гараагүй байхад ердөө тэр хуулийг нь хэрэглээд, дэг сахиулж байгаа хүнийг шийтгээд явуулчихна гэдэг чинь сонин нөхцөл байдал.

Үндсэн хууль гэдэг бол нийгмийн гэрээ. Нийгмийн гэрээг ард түмэн төртэйгөө байгуулсан. Парламент өөрөө ард түмний төлөөлөл учраас Үндсэн хуулийг манаж сахиж, үг үсэг, цэг бүрийн утга санааг нь алдагдуулахгүй байх үүрэгтэй. Тэгэхээр парламентыг өөрөө хууль зөрчиж болохгүй. ҮХЦ-ийн шийдвэр дээд хүчинтэй юу, Үндсэн хууль дээд хүчинтэй юу гэдэг л логикийн асуулт. Би хуульч хүний хувьд Үндсэн хууль хамгийн дээд хүчин чадалтай гэж хэлнэ. Үндсэн хууль дээр бичсэн процессыг алгасаж, эсвэл зөрчиж шийдвэр гаргаж болохгүй. Тийм учраас ҮХЦ шийдвэр гаргасан учраас УИХ-ын 95-р тогтоолыг яаралтай хүчингүй болгох хэрэгтэй. Тэгээд Засгийн газар үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахгүй бол сүүлдээ аль аль институц нь ийм тодорхойгүй байдал руу орох гээд байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.