АНУ-ын виз олгогдоогүйн улмаас МУГТ Э.Цэндбаатарын өрсөлдөгч солигдлоо

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 14 дэх тулаанаа энэ амралтын өдөр (11 сарын 7) хийх төлөвлөгөөтэй байсан ч хойшиллоо. 

156e9995e6654d75b7bccae109a254a0

Тодруулбал: түүнтэй өрсөлдөх ёстой байсан Мексикийн боксчин Брандон Лион Бенитез АНУ-ын визийн асуудлаас үүдэлтэйгээр тулалдах боломжгүй болсон байна. Иймд Э.Цэндбаатартай тулалдах шинэ өрсөлдөгчийг зарласан нь мөн л Мексикийн боксчин Абрахам Эдуардо Монтояа Торрес юм. 

Абрахам Монтояагийн хувьд энэ жил 31 настай бөгөөд хашир туршлагатай боксчин юм: Тэрээр карьертаа нийт 30 тулаанд орж 23 удаа ялахдаа 14-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байсан байна. Абрахам Монтояа хамгийн сүүлд одоогоос яг нэг жилийн өмнө рингнээ гарч ялалт байгуулсан байна. 

Тулааны тов урьдчилсан байдлаар 11 сарын 21-ний өдөр болж өөрчлөгдсөн байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.