🔴О.Цогтгэрэл: Х.Булгантуяа дэд даргын асуудлыг хэлэлцэх саналын томьёоллыг харж, бүлэг дахин хуралдана
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуулийг дээдлэн ажиллах зарчмын байр суурь илэрхийлжээ. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гишүүнээс эргүүлэн татах тухай асуудал маргааш нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх төлөвтэй байгаа юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-АН-ын бүлгийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах байр суурийг илэрхийлэх, ҮХЦ-ийн 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, тогтоолыг даган биелүүлэх, хүлээн зөвшөөрөх зарчмын байр суурийг илэрхийлсэн.
Маргааш байнгын хороогоор ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх, нэгдсэн чуулганаар дэд даргын асуудлыг ярилцах төлөвтэй. Үндсэн хуулийн зарчмын талд АН-ын бүлэг зогсох болно. Тогтоолын төслийн томьёолол, хэлэлцэх хэлбэрээс хамааран хуулийн үг хэллэгээр хандах болно гэж бүлгийн гишүүд хэллээ.
                    
                    
                        
                    
                    
                
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.