🔴Б.Баярбаатар: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн асуудалд бүлэг нэгдсэн байр суурь гаргана гэж бодож байна

AI хөрвүүлсэн

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбогдох асуудлаар УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар:

-Ёс зүйн дэд хорооны зарим гишүүн орон нутагт томилолттой, зарим нь өвчний чөлөөтэй учраас хурлыг хойшлуулсан. Өнөөдөр, маргаашнаас ирцээ дахиж бүртгээд, хуралдахаар төлөвлөж байна. 

Нэг асуудал хэлэлцэх байсан нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй холбоотой гомдол. А.Саранчулуун гишүүнээр ахлуулсан гурван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, санал дүгнэлтээ боловсруулсан. Энэ дүгнэлтийг Ёс зүйн дэд хороо хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой байсан. Мөн Б.Дэлгэрсайхан гишүүнтэй холбоотой гомдол хэвлэл мэдээллийн байгууллагаас ирсэн. Үүнийг О.Алтангэрэл гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг судалж, удахгүй дүгнэлтээ танилцуулна.

Х.Булгантуяа даргад хариуцлага тооцох тухайд бүлэг нэг удаа хуралдаад, УИХ-ын дэд даргаас огцруулах асуудлыг тавьсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй. Өнгөрсөн хугацаанд эрх зүйч, хуульчид ҮХЦ-ийн дүгнэлтийг анализ хийсэн. ҮХЦ-ийн дүгнэлт гэдэг нь хууль зүйн санал юм. Гэтэл агуулгаараа "УИХ хэлэлцэхгүй" гэж тавьсан. Хэрэв бид хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчил болно гэж үзэж болох уу? Гэхдээ УИХ-ын тухай хуулиар хэлэлцэхээс өөр аргагүй. Маргааш өглөө ХЗБХ, ТББХ энэ асуудлыг хэлэлцэхээр оруулсан гэж сонссон. 

Цаашдаа энэ саналын томьёолол Цэцийн хэлэлцэх асуудал мөн үү, УИХ-ын чуулганы ирц ҮХЦ шийдвэрлэх зүйл мөн үү гэдгийг ярих ёстой. УИХ-ын дотоод үйл ажиллагаанд ҮХЦ хяналт тавих эрхтэй юу гэдэг асуудал нухацтай яригдаж байгаа. Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд дүгнэлт гаргасан ч Их Хурлын бүрэн эрх рүү халдсан гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 4 цаг өмнө
100% MANai nam mandtugai.Bulgantuta shig gishuun tuuhend uldene shuu? Tsets harin ilt neg taliig barisan.!!