“Соёл түгээе-Соёлтой Сонгинохайрханчууд-4” спортын тэмцээнд ХХҮГ хошой аварга болжээ

“Соёл түгээе-Соёлтой Сонгинохайрханчууд-4” спортын тэмцээнд ХХҮГ хошой аварга болжээ
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх хамт олны биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцох идэвхийг дээшлүүлэх зорилгоор “Соёл түгээе-Соёлтой Сонгинохайрханчууд-4” спортын долоон төрөлт тэмцээнийг зохион байгуулжээ.
 
Тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спорт хороо болон өмнөх жилийн цомын эзэн байгууллагатай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн спортын долоон төрөлт тэмцээнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Соёл түгээе-Соёлтой Сонгинохайрханчууд-4” уриан дор 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж, аваргуудаа шалгаруулсан байна.
 
Тэмцээний нийлбэр дүнгээр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзнээр дахин тодорч, хошой аварга болсон бол дэд байранд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, гутгаар байранд Эрүүл мэндийн төв, дөрөвдүгээр байранд Татварын хэлтэс, тавдугаар байранд Боловсролын хэлтэс тус тус шалгарчээ.
fb5130c1a7174f7694fb180202989900

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.