Хятадууд Дундговийн нутгаас хадны бичээс хуулбарлахыг завджээ

Хятадууд Дундговийн нутгаас хадны бичээс хуулбарлахыг завджээ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дахь хадны бичээсийг Хятадын иргэд хуулбарлаж авах гэж байсныг орон нутгийн иргэд, хууль сахиулах байгууллагынхан таслан зогсоож, өдгөө тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.

Эл сумын нутаг дахь Баруун элгэн гэх газарт оршдог, орон нутгийн тусгай хамгаалалтад байх Хүрэн хайрхны бичээсийг хувилж авах гэж байсан БНХАУ-ын хоёр иргэн нь жуулчны виз авч манай улсад орж ирсэн хүмүүс гэнэ. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг зохих зөвшөөрөлгүйгээр хуулбарлахдаа тэдгээр иргэн тусгай зориулалтын хэв авах зүйлс ашиглаж байсан аж. Хүрэн хайрхны бичээс нь таван метр өндөр хадан цохионы энгэрт 252 ханз үсгээр бичсэн 20 мөр бичиг байдаг бөгөөд эрдэмтэн судлаачид “Эртний Зүүн хан улсын үеийн ханзаар бичсэн дурсгал” гэж үздэг юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.