Энэ оны сүүлийн башёд 19 монгол сүмоч зодоглоно
2025 оны сүүлийн буюу 11 дүгээр сарын Кюүшү башё эхлэхэд долоо хоног үлдээд байна.

Энэ сарын 9-ний өдөр эхлэх Кюүшү башёд ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэнгээр манлайлуулсан 19 монгол сүмоч хүч үзнэ. Мэдээж нөгөө талаас Оносато аварга, ганц озеки цолтон Котозакура нар хүч үзэхээр байна. Украин бөх Аонишики анх удаа сэкивакэ цолтой барилдах бол Охо мөн секиваке цолтойгоор хүч үзнэ.
Кюүшү башёд хүч үзэх монгол бөхчүүд:
Дээд зиндаанд
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн
Маэгаширагийн 2 Киришима Б.Лхагвасүрэн
Маэгаширагийн 4 Тамаваши Б.Мөнх-Оргил
Маэгаширагийн 4 Оошома П.Дэлгэрбаяр
Маэгаширагийн 6 Онокацү Б.Чойжилсүрэн
Маэгаширагийн 17 Чиёошома Г.Мөнхсайхан
Жүрёо зиндаанд
Жүрёо 2 Асахакүрюү Р.Жамъянтогтох
Жүрёо 11 Тамашохо Э.Энхманлай
Макүшита зиндаанд
Макүшита 1 Кёкүкайюү Ш.Далайбаатар
Макүшита 3 Дэванорюү Т.Тэмүүлэн
Макүшита 5 Сэйхакүхо Ө.Дэмиджамц
Макүшита 10 Котокэнрюү Г.Билгүүн
Макүшита 21 Казэноүми Ц.Билгүүн
Макүшита 41 Саданохикари Д.Наранцогт
Макүшита 43 Хокүтэнкай Г.Сүхбат
Макүшита 44 Дайшохо Ч.Шижирбаяр
Санданме зиндаанд
Санданме 5 Тэнросэй С.Лувсангомбо
Санданме 6 Госэйзан Б.Мөнх-Од
Жонидан зиндаанд:
Жонидан 11 Тацүбаяма М.Буянтогтох
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.