🔴П.Сайнзориг: Х.Булгантуяа дарга хамтын шийдвэр гаргасан хурлыг удирдсан
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэхээр яригдаж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Ер нь энэ бол хамтын байгууллага. Хувь хүнээрээ санаатай ч юм уу, эсвэл өөр журмаар явсан зүйл байгаагүй. Байнгын хорооны санал дүгнэлтийн дагуу санал хураалгах дэгийн хуультай. Дэгийн хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэх нэг ч шийдвэр байхгүй. Дэгийн хууль яг хэвээрээ байгаа. 2019 оны өөрчлөлтөөр ч өнөөдөр маргаан үүсгээд байгаа Г.Занданшатар Их Хурлын дарга байхдаа энийг яг хэвээр нь баталсан. Түүнчлэн энэ дэгийн хуулиар өмнө нь нэг удаа бид асуудлыг шийдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл өгөхөд энэ дэгээр явж, байнгын хорооны саналаар л хураасан. 2019 оны өөрчлөлтийг 2021 онд туршаад, энэ дэгээр явна гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн. Тэгээд ямар үед нь ингэж гаргаж ирж, хүнд нөхцөл байдал руу оруулж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна.
Цэцийн шийдвэр гарсан учраас одоо олон юм яриад байгаа юм биш. Х.Булгантуяа ч өөрөө дэд даргаа өгч байна. Гэхдээ Х.Булгантуяа даргын хувьд зөвхөн байнгын хорооноос орж ирсэн саналыг л хураалгасан. Хамтын удирдлагын хамтын шийдвэр гаргадаг хуралдааныг л хуралдуулж, дэгийг нь сахиулсан. Энэ хүн өөр юу ч хийгээгүй гэв.
 
                    
                    
                         
                    
                    
                 
                     
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                            
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.