🔴Х.Ганхуяг: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох ямар ч боломжгүй. Мөнгө хэвлэлтэй нь биш

AI буулгасан мэдээ

Багш, эмч нарын цалинг нэмэх шийдлийг хэрхэн гаргаж байгаа талаар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг: 

-Одоогийн байдлаар яг аль аль салбараас юу танаж байгааг хэлэх боломжгүй байна. Төсөв дээр дөнгөж саналаа багцлаад, боож дуусаагүй байна. Засгийн газраас төсвийг өргөн барьсны дараагаар цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлууд гарч ирсэн учир нөхцөл байдал маш хүнд байна. Төсөв дээр асар өндөр орон зай эзлэхээр байгаа тул хаанаас, яаж хөдөлгөж болох вэ гэдэг дээр сайд нараас саналыг нь авч байгаа. Даваа гаргаас ажлын хэсэг дээр санал хураалтуудын хийгээд явна.

Яг энэ төсвөөр бол багш, эмч нарын ярьж байгаа дүнгээр цалинг нь нэмэгдүүлэх боломж байхгүй. Мөнгө хэвлэлтэй биш. Эсвэл бүх юмаа зогсоолтой биш. Өмнө хэлсний дагуу, багш нарын цалинг он гараад 20 хувиар, оны дундуур дахиад 10 хувиар нэмэх санал гаргасан. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын цалинг 15 хувиар, харин тэтгэвэр болон халамжийн тэтгэврийг тус тус 8.6 хувиар нэмнэ гэсэн. Энэ дээрээ л ажиллаж байна. Үүнээс цааших нэмэх асуудлыг ирэх жил төсвийн тодотголоор оруулж ирэх хэрэгтэй гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.