🔴Б.Дэлгэрсайхан: Автозамын төслүүдийн төсвийг бүгдийг нь хассан

2026 оны улсын төсвийн хүрээнд зам тээврийн салбарын бүтээн байгуулалтын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Улс орон, эдийн засаг гайгүй болоод ирвэл зам бол аяндаа барьж болно. Яараад байх юм байхгүй. Олон улсын замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар эхлүүлж байна. Жишээ нь, Замын-Үүд болон Чойрын хоорондох авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих олон улсын тендер зарлаж, 11 компани орж ирснээс гурав нь шалгарсан. Одоо манай комиссынхон бичиг баримтыг нь үзэж байна. 

Цаашдаа, том замуудыг, ялангуяа хүнд даацын, тусгай зориулалтын том замуудыг улсын төсвөөр тавихыг зогсоож байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бариад, төлбөртэй болгоно. Ерөөсөө олон улсад тийм л байдаг. Сайн зам дээр төлбөрөө төлөөд л явдаг хуультай. Тэгэхгүй бол төсвийн мөнгийг энд тэнд аваачиж булдаг, тэгээд зам тавьсан нэртэй юм нь хэдхэн жилийн настай, эвдэрдэг, засна гээд баахан мөнгө зардаг. Хувьд өгчихвөл хүн тэр замаасаа төлбөрөө авахын тулд замаа байнга сайжруулаад, засаж сэлбээд явна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.