🔴С.Одонтуяа: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хариуцлагаа хүлээсэн. Гишүүнээс нь түдгэлзүүлж болохгүй
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэхээр яригдаж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-МАН-ын бүлэг дээр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлж, өөр хүнийг тавих саналыг ярьсан байна лээ. Дэд даргын ажлаа өгчихөөд, арга хэмжээ авахуулсан бол УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж би үзэж байна.
Би өөрөө бас Их Хурлын дэд даргаар ажиллаж байсан. Дэд дарга яг хурал удирдаж байхдаа маш олон зүйлийг тодруулах, зөвлөх шаардлага гардаг. Энэ дээр УИХ-ын Тамгын газрын дарга ирээд, дэгийн хууль, санал хураалтын зөв, буруу гээд бүх талаар зөвлөж, хуулийн дагуу удирдлагаар хангадаг. Тэгэхээр тэр үед Тамгын дарга "Энэ асуудлыг ингэж шийдэх юм бол Үндсэн хууль зөрчинө шүү" гэдгийг маш хатуу хэлсэн бол Х.Булгантуяа өнөөдөр ийм байдалд орохгүй байсан. Тамгын дарга л хариуцлага хүлээх ёстой.
Гишүүнийхээ хувьд би Х.Булгантуяаг гишүүнээрээ ажиллаасай л гэж хүсэж байна. Яагаад гэхээр өнгөрсөн парламентад бид Үндсэн хуулийн өөрчлөлт оруулаад, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд аль болохоор олон оруулж ирэхийн төлөө маш их ажилласан. Тэрний хүчинд парламентад нэлээд эмэгтэйчүүд орж ирж, Азидаа нэлээн дээгүүрт бичигдэх болсон. Ер нь ийм зүйлээс болж гишүүнээс нь түдгэлзүүлэх нь буруу гэлээ.
 
                    
                    
                         
                    
                    
                 
                     
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                            
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.