УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг жинхэлж, Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор тохирчээ

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг жинхэлж, Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор тохирчээ

МАН-ын бүлэг ээлжит бусаар яг одоо төрийн ордонд хуралдаж байна.  Тус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг жинхэлж, Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор тохирсон гэх мэдээлэл гараад байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж бүлгийн хуралдааныг 30 гаруй гишүүнтэйгээр сүүлийн өдрүүдэд хуралдуулах болсон.  МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, эв нэгдлийг хангуулах ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан. Улмаар яг одоо хуралдаж байгаа МАН ээлжит бус бүлгийн хуралдаанаар бүлгийн дарга болон бусад цаг үеийн асуудлаар хуралдана гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БУЛГАН 4 цаг өмнө
Манай нутгын хуйхай эр шүү дээ.. Сахал гишүүндээ амжилт хүсэе. Ерөнхий Сайд л хийх ёстой хүн дээ.
ИРГЭН 3 цаг өмнө
ёстой сайхан эвлэрч байна. нүүрсний хугай ер быайгаагүй та бүгд зүүдэлж гэх юм шиг байна.