🔴LIVE: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Надад Шадар сайд болох санал ирээгүй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягтай ярилцлаа. Багш нарын цалинг нэмэх шийдлийг хэрхэн гаргаж байгаа болон бусад асуудлаар тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг:
-Намайг Шадар сайд болно энэ тэр гэсэн зүйл байхгүй. Яг тийм зүйл яригдаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Харин үүний оронд цалин яаж нэмэх вэ, эх үүсвэр яаж олох вэ гээд л сууж байна.
Манай төсөв хязгаартай. Одоо байгаа төсвийг хасаад багш нарын цалинг нэмэх ямар ч боломж байхгүй. Манай улс 32,9 их наядын зарлагатай. Үүний 8,8 нь хөрөнгө оруулалт, 8,8 нь цалин тэтгэвэр, 17 нь урсгал зардал буюу төрийн албан хаагчдын цалин, Хүүхдийн мөнгө байдаг. Үлдсэн 5 их наядаар нь Засгийн газар, аймаг, сумын удирдлагууд ажил хийдэг. Үүнээс хэмнэх ямар ч боломж байхгүй.
Ямар гарц шийдэл гаргаж байна вэ гэхээр, Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь нэмье. Ирэх жилийн төсвийн тодотголд 10 хувийг нэмье гэж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.