🔴С.Бямбацогт: Шадар сайдаар хэнийг томилохоо Ерөнхий сайд өөрөө шийднэ
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Монгол Улсын Шадар сайдаар хэнийг томилж, УИХ-д хэзээ оруулж ирж, танилцуулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Хэнийг томилохоо Ерөнхий сайд өөрөө бодож, төлөвлөж байгаа болов уу. Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулаад, дараа нь УИХ-д танилцуулж, тангараг өргүүлж, улмаар томилогдох процесс явна.
-Таныг УИХ-ын даргад яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Танд УИХ-ын дарга болох амбиц байна уу?
-Өнөөдөр Их Хурлын дарга ярих биш, наана нь өчнөөн олон шийдэх асуудал байна. Та хэд баахан албан тушаал л асуугаад байх юм. Эхлээд бид тулгамдсан олон асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Засгийн газар чадлаараа хичээж ажиллаж байна. Ямар ч байсан бензин шатахууны тулгамдсан асуудлыг өдөр шөнөгүй ажиллаж байж хангамжийг хэвийн болголоо. Мөн улсын төсвөө батлахад хоёр долоо хоног гаруй л хугацаа үлдээд байна.
-МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан ажлын хэсэг дээр Ерөнхий сайд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхий сайд бол хууль зөрчсөн, хулгай хийсэн хүмүүстэй эвлэрэхгүй гэсэн маш хатуу байр суурьтай байгаа. Гэхдээ намын асуудал нам дээрээ, төрийн асуудал Засгийн газар, УИХ дээр, харин хууль зөрчсөн асуудал бол хууль хяналтын байгууллага, шүүх дээр шийдэгдэх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.